“Дурлал сүйтгэгч” дэлгэцнээс мэндчилнэ
Гэгээн хайрын валентины өдрийг тохиолдуулан гарах тус киноны гол дүр Галаа хэмээх залуу эхнэрийн эрэлд гарснаар бүх үйл явдал эхэлнэ.
Мэдээллийн алба

“Дурлал сүйтгэгч” нэртэй инээдмийн уран сайхны кино энэ сарын 12-нд үзэгчдийн хүртээл болно. Гэгээн хайрын валентины өдрийг тохиолдуулан гарах тус киноны гол дүр Галаа хэмээх залуу эхнэрийн эрэлд гарснаар бүх үйл явдал эхэлнэ. Гагцхүү түүний эхнэр хэн байх бол. Тэрбээр маш сурамгайгаар эмэгтэйчүүдийг өөртөө татаж чадна. Элэг хөшмөөр тэрхүү үйл явдал хожим ямар их аймшгтай болж хувирахыг үзэгч та хараарай.
Киноны найруулагчаар Д.Эрдэнэбулган, зохиолчоор Б.Баатар, продюсероор А.Мөнгөнзул, дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Золжаргал, Г.Золзаяа, Б.Гэрэлчулуун нар тоглосон байна.


















