Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрөвдүгээр сарын барилдаан ирэх амралтын өдрүүдээс эхэлнэ

Энэ дөрөвдүгээр сард үндэсний бөхийн 10 гаруй барилдаан зохион байгуулагдах учиртай.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрөвдүгээр сарын барилдаан ирэх амралтын өдрүүдээс эхэлнэ
Дөрөвдүгээр сарын барилдаан ирэх амралтын өдрүүдээс эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Энэ дөрөвдүгээр сард үндэсний бөхийн 10 гаруй барилдаан зохион байгуулагдах учиртай. Тэгвэл энэ амралтын өдрөөс буюу дөрөвдүгээр сарын 4-ний 14:00 цагаас Увс аймгийн Тэс сумын харьяат, МУГТ Монгол Улсын өсөх идэр начин Төмөрийн Артагийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Мөн ням гарагт буюу маргааш нь "Монос" группийн 25 жилийн ойд зориулсан Монгол бөхийн түүхэн дэх арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Сонгинохайрханы хишиг” барилдаан Монгол бөхийн өргөөнөө болно. "Монос" группийн ойд зориулсан энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн онц сонирхолтой барилдааны үеэр эрхэм үзэгчдээс хагас саятан хоёрыг, мөн азтан үзэгч хоёрыг тодруулах ажээ.

Хуваалцах