Дөрвийн даваа том цолтнуудад халтай байлаа
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Т.Баасанхүү улсын гарьд Н.Ганбаатарыг хутгаж давсан бол улсын начин Б.Сугаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар даваагаа ахиуллаа
Мэдээллийн алба

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын начин Т.Баасанхүү улсын гарьд Н.Ганбаатарыг хутгаж давсан бол улсын начин Б.Сугаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар, аймгийн арслан О.Хангай улсын арслан П.Бүрэнтөгсөөр, улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан М.Бадарчаар, улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Сангисүрэнгээр, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр улсын арслан Э.Оюунболдоор, улсын харцага Б.Пүрэвсайхан улсын заан Б.Батмөнхөөр тус тус даваагаа ахиуллаа. Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн хурц арслан Н.Жаргалбаярыг, улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан О.Хангайг, улсын заан Ч.Санжаадамба улсын начин Б.Сугаржаргалыг амлснаар улсын харцага Б.Пүрэвсайхан улсын начин Т.Баасанхүү нар туналаа.


















