Дөрвийн давааг шууд дамжуулж байна
Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа өндөрлөж, дөнгөж сая дөрвийн даваа эхэллээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа өндөрлөж, дөнгөж сая дөрвийн даваа эхэллээ.
Энэ жилийн үндэсний их баяр наадамд улсын цолтон 86, аймаг, цэргийн цолтон 205, сумын цолтой болон залуу бөх 221, нийт 512 бөх барилдаж байгаа юм. Гурвын даваанд улсын цолтой бөхчүүдээс гарьд Б.Гантогтох, улсын харцага Ө.Бат-Орших, Б.Өсөх-Ирээдүй, Б.Мөнгөнцоож нар өвдөг шороодлоо. Харин улсын харцага Н.Түвшинбаяр, Б.Даваабаатар, улсын заан Н.Санжаадамба болон Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат нар ээлжит даваагаа авлаа.
Бөхийн барилдааны дөрвийн даваа хүчит 64 бөхийн барилдаанаар үргэлжилж байна.
Хүчит бөхийн дөрвийн даваа:
.jpg)


















