Дөрвөлжин үсгийг монгол эрдэмтэн судлажээ
Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийг дэлхийн олон эрдэмтэн судлаж байсан ч утга агуулгын хувьд алдаатай тайлсаар иржээ.
Мэдээллийн алба

Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийг дэлхийн олон эрдэмтэн судлаж байсан ч утга агуулгын хувьд алдаатай тайлсаар иржээ.
Тэгвэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Р.Отгонбаатар Монголоос анх удаа 700 гаруй жилийн түүхтэй уг үсгээр бичсэн хэд хэдэн үгийг тайлж чаджээ.
Р.Отгонбаатарын дөрвөлжин үсгийн тайлал нь түүхийн чухал нээлт болж байгааг салбарынхан нь хэлж байгаа бөгөөд тэрээр өнөөдөр Монголын хүүхдийн ордонд судалгааны үр дүнгээ танилцуулж, тайлбарт үзэсгэлэн гаргах юм.


















