Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрвөн боксчин медаль хүртлээ

Тажикстаны Душанбэ хотод энэ сарын 1-9-нд болсон Ази тивийн оюутнуудын аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээнээс манай таван тамирчин медаль хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн боксчин медаль хүртлээ
Дөрвөн боксчин медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Тажикстаны Душанбэ хотод энэ сарын 1-9-нд болсон Ази тивийн оюутнуудын аварга шалгаруулах боксын анхдугаар тэмцээнээс манай таван тамирчин медаль хүртлээ.

Тэмцээнд манай улсын тамирчдаас гадна Афганистан, Иран, Япон, Казакстан гэсэн орны 100 гаруй боксчин өрсөлдсөн юм.

Манай улсын есөн тамирчин хүч үзсэнээс эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Мишээлт, 64 кг-д О.Норовбал нар хүрэл, эмэгтэйчүүдийн 60 кг-д Н.Оюун-Эрдэнэ мөнгө, 51 кг-д О.Жаргалан хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах