Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрвөн настай Х.Ивээл хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл нар энэ сарын 7-нд дээрх нэвтрүүлгийн зураг авалтад оролцож, даалгавраа амжилттай биелүүлэн хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн настай Х.Ивээл хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ
Дөрвөн настай Х.Ивээл хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ. Зураг: МҮОНРТ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), Ой тогтоолтын спортын Өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл нар энэ сарын 7-нд дээрх нэвтрүүлгийн зураг авалтад оролцож, даалгавраа амжилттай биелүүлэн хойд хөршийн үзэгчдийг гайхшруулжээ.

Харин олон улсын их мастер Э.Лхагвадулам энэ амралтын өдрүүдэд зураг авалтад оролцож, даалгавраа биелүүлнэ. Түүнчлэн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэг ирэх сард үзэгчдэд хүрэх юм байна.

Сонирхуулахад, эл шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин, дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Хуваалцах