Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дөрвөн настай монгол охин "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригдлаа

Х.Ивээл нь Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын охин юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дөрвөн настай монгол охин "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригдлаа
Дөрвөн настай монгол охин "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын оюун ухааны академийн тамирчин, дөрвөн настай Х.Ивээл хойш хөршийн “Россия-1” сувгийн "Удивительные люди" буюу "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт уригджээ. Тус нэвтрүүлэг ирэх наймдугаар сарын 8-12 -нд ОХУ-ын Москва хотод болох юм байна. Х.Ивээл нь Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын охин юм.

Сонирхуулахад, дээрх нэвтрүүлэгт өнгөрсөн жил ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер, ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар орж 1200 ширхэг сарнайг таван минутад тогтоож, алдалгүй нэрлэснээр үзэгчдийг гайхшруулсан.

Хуваалцах