Дутуугаа гүйцээх боломж түүнд бий
“Рио-2016” олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 69 кг жинд хүч үзэх ОУХМ Б.Түвшинбат өнөөдөр Ирландын тамирчин Стивен Жерард Доннеллитэй өрсөлдөнө.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 69 кг жинд хүч үзэх ОУХМ Б.Түвшинбат өнөөдөр Ирландын тамирчин Стивен Жерард Доннеллитэй өрсөлдөнө.
1987 оны тавдугаар сарын 27-нд төрсөн тэрбээр 11 настайгаасаа боксын спортоор хичээллэсэн. Ази тивийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл, Оюутны дэлхийн аваргын алтан медаль хүртсэнээс гадна “Лондон-2012” олимпийн наадамд оролцож байсан туршлагатай.
Түүний амжилт 12 настайгаас нь эхэлсэн. Тэрбээр “Олимпийн гараа” тэмцээнд анх оролцож, мөнгөн медаль зүүж байсан.
Б.Түвшинбат “Надад зөвхөн ДАШТ болон олимпийн медаль л дутуу байна. Бусад нь байгаа” хэмээж байсан. Тэгэхээр тэр энэ удаагийн олимпоос дутуугаа гүйцээх боломж бий.
Тэрбээр хөгжим сонсох дуртай аж.


















