Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуу оруулалтын “мангас” Том Холланд

“Аладдин” кинонд бирдийн дүр бүтээсэн Вилл Смит, “Хүн аалз” киноны гол дүр Том Холланд нарын дуу оруулсан “Зүсээ хувиргасан тагнуулчид” хүүхэлдэйн кино энэ сарын 27-нд нээлтээ хийх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуу оруулалтын “мангас” Том Холланд
Дуу оруулалтын “мангас” Том Холланд. Зураг: МҮОНРТ

“Аладдин” кинонд бирдийн дүр бүтээсэн Вилл Смит, “Хүн аалз” киноны гол дүр Том Холланд нарын дуу оруулсан “Зүсээ хувиргасан тагнуулчид” хүүхэлдэйн кино энэ сарын 27-нд нээлтээ хийх талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эл бүтээлд супер тагнуулч(Вилл Смит) тагтаа болон хувирахад түүнд тусалж нэг баг болон ажилладаг, Массачусетсийн технологийн сургуулийн төгсөгч, гоц авьяастан хүүгийн дүрд Том дуу оруулсан. Үүнээс гадна найруулагч Стивен Гагены “Дүлитл” кино ирэх оны нэгдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ. Амьтдын хэлээр ярьдаг Дүлитл эмч (Роберт Дауни) аюулд өртсөн хаант улсыг аварч байгаа талаар өгүүлэх тус бүтээлд Том Холланд, Жип хэмээх нохойн дүрд дуу оруулжээ.

Цаашлаад найруулагч Жэймс Ганны бүтээл “Onward” хүүхэлдэйн киноны нээлт 2020 оны гуравдугаар сард товлогдсон. Тус бүтээлд “Галактикийн хамгаалагчид" киноны Старлордын дүрд тоглосон жүжигчин Крис Прэтт болон Том Холланд нар ах, дүү элфийн дүрд дуу оруулж байна.

Хуваалцах