Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүү Шака ахыгаа яллаа

"Евро 2016"-ийн хоёр дахь өдрийн эхний тоглолт амжилттай явагдаж өндөрллөө.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүү Шака ахыгаа яллаа
Дүү Шака ахыгаа яллаа. Зураг: МҮОНРТ

"Евро 2016"-ийн хоёр дахь өдрийн эхний тоглолт амжилттай явагдаж өндөрллөө. Энэ тоглолтонд Албанийн шигшээ баг болон Швейцарийн шигшээ багууд хоорондоо тулсан бөгөөд Швейцарийн баг өрсөлдөгчөө 1-0 харьцаатай буулган авлаа.

Тоглолтын тав дахь минутанд Швейцарийн шигшээ багийн хамгаалагч Фабиан Шар мөргөж гоол оруулсан бөгөөд түүний энэ гоол тоглолтын эхний бөгөөд эцсийн гоол байсан юм.

Албанийн шигшээ багийн ахлагч Лорик Цана 37 дахь минутанд улаан хуудас авснаар Албаничууд тун хэцүү байдалд орсон юм.

Ингэснээр "А" хэсгийн Франц болон Швейцарийн шигшээ багууд тус бүр гурван оноотойгоор тэргүүлж эхэллээ.

Хуваалцах