Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуу заах цаг - Жижиг халиун

Наадмын нар дэвэрсэн Нар зөв нутгийнхаа Нумарсан хөх хялгана дээр Эвшээж төрсөн унага Алтайн унага жижиг халиун

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуу заах цаг - Жижиг халиун
Дуу заах цаг - Жижиг халиун. Зураг: МҮОНРТ

Шүлгийг Б.Галсандовдон. Аяыг П.Отгонбаатар

Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин, дэд ахлагч Ц. Бизъяа

Жижиг халиун

Наадмын нар дэвэрсэн
Нар зөв нутгийнхаа
Нумарсан хөх хялгана дээр
Эвшээж төрсөн унага
Алтайн унага жижиг халиун
Аавын хүүгийн нар халиун
Сар зүүрмэгэлсэн талд
Салхи хүлхэсэн хүлэг ээ
Алтайн цэнхэр салхийг
Асар тэнгэртээ өргөж
Аархсан соёолон насандаа
Улсын наадамд тодорсон
Алтайн унага жижиг халиун
Аавын хүүгийн нар халиун
Сар зүүрмэгэлсэн талд
Салхи хүлхэсэн хүлэг ээ
Цагийн хүрдэнд хурдалсан
Цагаан сүүдэрт уяагдсан
Цасны уснаас ундаалсан
Цамбагаравын унага аа
Алтайн унага жижиг халиун
Аавын хүүгийн нар халиун
Саран зүүрмэгэлсэн талдаа
Салхи хүлхэсэн хүлэг ээ

Түлхүүр үг:Дуу заах цаг
Хуваалцах