Дуу заах цаг - Учрал холын чамтайгаа
МҮОНР-ийн Урлаг соёл уран сайхны редакциас бэлтгэн явуулдаг та бүхний сонсох дуртай “Дуу заах цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар СТА А.Анхбаяр, дуучин Б.Чанцалдулам нарын хамтран дуулсан УГЖ Ч. Бат-Эрдэнийн хөгжим, Н.Баянмөнхийн шүлэг “Учрал холын чамтайгаа” дууг заах гэж байна.
Мэдээллийн алба

МҮОНР-ийн Урлаг соёл уран сайхны редакциас бэлтгэн явуулдаг та бүхний сонсох дуртай “Дуу заах цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар СТА А.Анхбаяр, дуучин Б.Чанцалдулам нарын хамтран дуулсан УГЖ Ч.Бат-Эрдэнийн хөгжим, Н.Баянмөнхийн шүлэг “Учрал холын чамтайгаа” дууг заах гэж байна.
Учрал холын чамтайгаа
Хуучир шанзны эгшигэндээ найгас хийгээд дууллаа
Хувьхан заяаны амраг минь тальмас хийгээд сонслоо
Зүрх зүрхний хайрыг уярас хийгээд дууллаа
Зүйргүй хонгор чамайгаа хайрлан хайрлан хайрлан дууллаа.
Ус усны шувуудыг чуулна чинээ бодлуу даа
Учрал холын чамтайгаа уулзахын чинээ уулзахын чинээ сана луу даа
Бүсгүй ятгын аялгуундаа хөлчүүрс хийгээд дууллаа
Бүтэн заяаны амраг минь инээв хийгээд сонслоо
Үүр түүрхэн орчлонд ухаарас хийгээд дууллаа
Бүсгүй хонгор чамайгаа уяран уяран уяран дууллаа
Ус усны шувуудыг чуулна чинээ бодлуу даа
Учрал холын чамтайгаа уулзахын чинээ уулзахын чинээ сана луу даа
Утсан лимбэний аязандаа гэгэлзэс хийгээд дууллаа
Дүүрэн заяаны амраг минь гэрэвшис хийгээд сонслоо
Саран нарны урсгалыг саатуулс хийгээд дууллаа
Сайхан хонгор чамайгаа санан санан санан дууллаа
Ус усны шувуудыг чуулна чинээ бодлуу даа
Учрал холын чамтайгаа уулзахын чинээ уулзахын чинээ сана луу даа...


















