Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуу заах цаг - Зангаараа амраг

Дуучин Л,Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг. Аяыг Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од. Үгийг Л.Лүндээжанцан "Зангаараа амраг" дуу.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуу заах цаг - Зангаараа амраг
Дуу заах цаг - Зангаараа амраг. Зураг: МҮОНРТ

Дуучин Л,Чулуунбаатар, Г.Эрдэнэтунгалаг. Аяыг Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од. Үгийг Л.Лүндээжанцан "Зангаараа амраг" дуу.

ЗАНГААРАА АМРАГ

Зангуутай, сарнайтай хорвоо дээр
Заяагаар учирсан амраг минь дээ
Залуухан халуухан наснаасаа
Зангаараа л яваа хань минь дээ
Халгаатай, халгиатай өдрүүдийг
Ханиндаа л давсан даа хоёулаа
Хайрах жавар салхинаас
Халхалж л явлаа даа нэгнийгээ

Дахилт
Хасын сарны туяан дор
Хайртай гэж шивнэснийг чинь
Хангал согоо шиг насандаа
Хадмын бурханд сөгдөснийг чинь

Хайрт минь, хайрт минь хаанаас би мартах вэ?
Тэнгэртэй, газартай хорвоо дээр
Тэвдэх баярлах минь олон чиг
Тэтгэн түшдэг чамтайдаа л
Тэнүүхэн, тэгшхэн явна даа
Тэрүүхэн намар боллоо ч
Гэтгэлийн минь наран мандаастай
Сэмхэн хоёулаа бууралтлаа ч
Итгэлийн минь цэцэг ургаастай

Дахилт
Хасын сарны туяан дор
Хайртай гэж шивнэснийг чинь
Хангал согоо шиг насандаа

Түлхүүр үг:Дуу заах цаг
Хуваалцах