Дуучдын бэлтгэл сайн байгаа
Английн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff singer of the world” уралдааны эцсийн шалгаруулалтад Монголын хоёр дуучин үлдээд байгаа билээ.
Мэдээллийн алба

Английн “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff singer of the world” уралдааны эцсийн шалгаруулалтад Монголын хоёр дуучин үлдээд байгаа билээ. Тодруулбал Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингисийн одонт Г.Ариунбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал юм.
Тус уралдааныг “BBC” телевиз, Уэйлсийн үндэсний дуурийн театр, Кардифф хотын зөвлөл хамтран 1983 оноос зохион байгуулж буй. Энэ удаагийн уралдаанд 400 гаруй дуучин оролцсоноос сүүлийн шатанд Монгол, АНУ, Армен, Өмнөд Африк, Укриан, Белги зэрэг орны 20 дуучин багтаад байна.
Дуучдын бэлтгэл сайн байгааг багш нар нь фейсбүүкээр дамжуулан хэлж байна.


















