Дуучин А.Хишигдалай Олон улсын эстрадын дуулаачдын наадмыг тэргүүлжээ
Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызылд энэ сарын 21-23-нд болсон Монгол туургатны дунд зохион байгуулдаг Олон улсын эстрадын дуулаачдын наадамд оролцжээ.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийн хувьд Олон улсын дуулаачдын наадмын шүүгчээр уригдан ажилласан юм. Харин залуу дуучин А.Хишигдалай улсаа төлөөлөн оролцож, нэгдүгээр байрын эзэн болжээ.
Тэрбээр 2001 онд тус наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагнал хүртэж байсан бол энэ удаа улсынхаа нэрийг гаргаж, амжилттай оролцсон байна.