Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Б.Энхмэнд ирэх хавар тоглолтоо хийнэ

Дуучин Б.Энхмэнд уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр С.Цэрэнчимэдийн үг, Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж минь дээ” дууг өөрийнхөө хоолойны онцлогт тохируулан дуулжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Б.Энхмэнд ирэх хавар тоглолтоо хийнэ
Дуучин Б.Энхмэнд ирэх хавар тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Дуучин Б.Энхмэнд уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрбээр С.Цэрэнчимэдийн үг, Ч.Дагвадоржийн шүлэг “Ээж минь дээ” дууг өөрийнхөө хоолойны онцлогт тохируулан дуулжээ. Энэ дуугаар нэрлэсэн кино концерт ч хийсэн байна. Үүнийг “Face” студийн хамт олон гүйцэтгэсэн бөгөөд Тэрэлж, Завхан аймгийн зарим үзэсгэлэнт газар зураг авалтыг нь хийсэн байна.

Б.Энхмэнд “Энэ дууг олон хүн мэднэ. Бараг бүүвэйн дуу гэж хэлж болохоор бүтээл шүү дээ. Үүнийг олон дуулбал ээждээ нас нэмэх шиг болдог. Тиймээс би энэ сайхан бүтээлийг өөрийнхөө хэмжээнд дууллаа. Гэхдээ цоо шинэ уран бүтээлүүд бий. Тун удахгүй үүцээ задална. Ирэх хавар бие даасан хоёр дахь тоглолтоо хийх гэж байгаа. Гэхдээ Монгол бөхийн өргөө, “UB” palace-т биш шүү. Тодорхой хэмжээний нөлөө бүхий хүмүүст зориулж тоглоно. Тасалбар ч бусад тоглолтоос арай үнэтэй зарагдана” гэсэн юм. Тэрээр уран бүтээлдээ шинэ эргэлт хийхээр ажилдаа оржээ.

Хуваалцах