Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Б.Санчир, Г.Тэмүүжин нар шинэ уран бүтээлээ гаргажээ

Яруу арт продакшныг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, дуучин Б.Санчир, My Voice шоуны шилдэг оролцогч, дуучин Г.Тэмүүжин нар шинэ уран бүтээлээ гаргажээ. Тодруулбал, тэдний шинэ уран бүтээл нь “Үнэн” нэртэй дуу бөгө

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Б.Санчир, Г.Тэмүүжин нар шинэ уран бүтээлээ гаргажээ
Дуучин Б.Санчир, Г.Тэмүүжин нар шинэ уран бүтээлээ гаргажээ. Зураг: МҮОНРТ

Яруу арт продакшныг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, дуучин Б.Санчир, My Voice шоуны шилдэг оролцогч, дуучин Г.Тэмүүжин нар шинэ уран бүтээлээ гаргажээ. Тодруулбал, тэдний шинэ уран бүтээл нь “Үнэн” нэртэй бөгөөд тус дуундаа агаарын бохирдол болоод нийгмийг бухимдуулаад буй түгжрэл зэрэг асуудлыг хөндсөн аж.

“Үнэн” дууны аяыг Б.Санчир өөрөө зохиосон бөгөөд харин хөгжмийн шүлгийг С.Энхтайван бичжээ.

Дуучин Б.Санчир, Г.Тэмүүжин нарын шинэхэн уран бүтээлийг хүргэе.

Хуваалцах