Дуучин Б.Сэрчмаа, Г.Баттөмөр нар маргааш хамтарч тоглоно
Тоглолт 20:00 цагаас эхлэх агаад дээрх онгоцны суудлын багтаамж нь зөвхөн 500 хүнийх гэнэ.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Дуучин Б.Сэрчмаа маргааш Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Хар сувд” хөлөг онгоц дээр тоглолтоо хийх гэж байна.
Уг тоглолтын нэр нь “Sally&Turuu GIG Party” бөгөөд “Freezone” хамтлагийн дуучин Г.Баттөмөртэй хамтрах аж.
Тоглолт 20:00 цагаас эхлэх агаад дээрх онгоцны суудлын багтаамж нь зөвхөн 500 хүнийх гэнэ.
Мөн дуучин Н.Наранбаатар, Э.Болор-Уянга, Ц.Намуунаа /Киви/, DJ нар оролцохоос гадна лазер шоу болох аж.
Хуваалцах


















