Дуучин Д.Болд медиа салбарт хүч үзнэ
“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд медиа салбарт хүч үзнэ.
Мэдээллийн алба

“Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд медиа салбарт хүч үзнэ. Тэрбээр монгол контентыг дэмжих зорилгоор энтертаймент “Сhannel 11” телевизийг олон улсын стандартад нийцсэн Английн тоног төхөөрөмжөөр бүрдүүлж, ирэх даваа гарагт нээлтээ хийх юм байна. Рекорд студийн тухайд дуу хөгжим, кино, рокестр зэрэг бүх төрлөөр бичлэг хийх аж. Тэрбээр үүний өмнө 20 жилийн түүхтэй Монголын ууган радиогийн нэг FM 105.5-ийн тоног төхөөрөмжийг шинэчилж, сайн маркетингтайгаар өргөжүүлсэн билээ.
“Сhannel 11”-ээр нэвтрэх бүх контент зөвхөн Монголд үйлдвэрлэгдсэн байхаараа онцлог.


















