Дуучин Д.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаар байрыг эзэлжээ
Д.Эрдэнэ-Очир УДБЭТ-ын тёнор хоолойны драматик дүрүүдийг одоогоор ганцаараа “үүрч” яваа хүчтэй хоолойтой дуучин юм.
Мэдээллийн алба

Итали Улсад долоодугаар сарын 17-20-нд "Concorso Internazionale Francesco Paolo Neglia" олон улсын дуурийн дуулаачдын уралдаан зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин Д.Эрдэнэ-Очир гуравдугаар байр эзэллээ. Тэрбээр уг тэмцээнд тёнор хоолойны драматик дүрд дуулжээ.
Д.Эрдэнэ-Очир УДБЭТ-ын тёнор хоолойны драматик дүрүүдийг одоогоор ганцаараа “үүрч” яваа хүчтэй хоолойтой дуучин юм.
Тэр Кармен дуурийн Хосе, Тоска дуурийн Каварадосси, Турбадур дуурийн Манрико зэрэг хүнд дүрүүдэд дуулдаг Монгол Улсын чадварлаг дуучдын нэг билээ.


















