Дуучин Э.Төрмандах аймгийн алдарт уяач цол хүртжээ
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, дуучин Э.Төрмандах аймгийн алдарт уяач цол хүртлээ.
Мэдээллийн алба

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, дуучин Э.Төрмандах аймгийн алдарт уяач цол хүртлээ.
Сар шинийн босгон дээр үндэсний спортын холбоод шилдгүүдээ тодруулж, шагнадаг билээ. Энэ л жишгээр Дундговь аймгийн Морин спорт уяачдын холбоо цолны болзол хангасан уяачиддаа цол, тэмдэгийг нь гардуулсан байна.
Э.Төрмандахын хувьд олон хурдан буянтай. Тодруулбал “Төр” хүрэн, “Жигүүр” хээр. Тиймдээ ч тэрбээр зуны дэлгэр цаг айлчилхад уран бүтээлээсээ хэсэг хөндийрч, хурдан морь уяад хөдөө зусдаг байна.




















