Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Э.Өлзийбаатарын ээлжит уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ

Дээрх дууг Хѳвсгѳл аймгийн Галт сумын уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банзрагч агсан анх дуулж, олны сонорт хүргэсэн билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Э.Өлзийбаатарын ээлжит уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ
Дуучин Э.Өлзийбаатарын ээлжит уран бүтээл үзэгчдэд хүрч эхэллээ. Зураг: МҮОНРТ

МУСТА, дуучин Энэбишийн Өлзийбаатарын ээлжит уран бүтээл “Миний нутгийн бараа” дуу үзэгчдэд хүрч эхэллээ.

Шүлгийг Монгол Улсын ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр бичсэн юм.

Э.Өлзийбаатар нь Монгол түмэндээ "Ам цагаан хулгана жил"-ийн мэнд болгож, ийнхүү үзэгч, сонсогчдын хүртээл болгоод байгаа нь энэ аж.

Дээрх дууг Хѳвсгѳл аймгийн Галт сумын уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Банзрагч агсан анх дуулж, олны сонорт хүргэсэн билээ.

Тэгвэл энэ удаа мөн л Хөвсгөл аймгийн Галт сумын унаган хүү албан ёсны эрхтэйгээр дахин шинэчлэн дуулсан байна.

Хуваалцах