Дуучин Г.Бадамцэцэгт тусламж хэрэгтэй байна
Тиймээс Г.Бадамцэцэг гадаад руу явж нүдний хагалгаанд орох шаардлагатай болжээ. Сэргэлэн авхаалжтай дуучин бүсгүй маань хурдан эдгэрч олон сайхан уран бүтээлийг үзэгч сонсогчдодоо өргөн барих нь дамжиггүй.
Мэдээллийн алба

МУСТА, дуучин Г.Бадамцэцэг МУГЖ, дуучин Ч.Бат-Эрдэнэтэй хамтран уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн. Үүний дараа залуу дуучин Ж.Энхболдтой хамтран хэд хэдэн уран бүтээлээ сонсогч олондоо өргөн барьсан өвөрмөц өнгө аястай уран бүтээлч.
Харамсалтай нь дуучин бүсгүйг суумгай болгоход хүргэсэн ослын хор уршиг даамжирсаар өнөөдөр хоёр нүдийг нь харахгүйд хүргээд байна. Тиймээс Г.Бадамцэцэг гадаад руу явж нүдний хагалгаанд орох шаардлагатай болжээ. Сэргэлэн авхаалжтай дуучин бүсгүй маань хурдан эдгэрч олон сайхан уран бүтээлийг үзэгч сонсогчдодоо өргөн барих нь дамжиггүй. Хэрвээ та Г.Бадамцэцэгт чин сэтгэлээсээ туслахыг хүсвэл Badamtsetseg Badmaa гэсэн фэйсбүүк хаягаар нь болон 99162624 утсаар холбогдоорой.


















