Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Г.Дэлгэрцогтын ээлжит уран бүтээл “Шинэ жил”

Шинэ жилийн баярыг дуу, хөгжим, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганган гацуур, өнгө өнгийн салют, оргилуун дарстай хорших уг бүтээл улам өнгө нэмэх биз ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Г.Дэлгэрцогтын ээлжит уран бүтээл “Шинэ жил”
Дуучин Г.Дэлгэрцогтын ээлжит уран бүтээл “Шинэ жил”. Зураг: МҮОНРТ

“Учралын намар”, “Миний нандин”, “Үлэмжийн гоо” зэрэг дуугаараа сонсогчдын талархлыг хүлээгээд буй дуучин Ганболдын Дэлгэрцогтын ээлжит уран бүтээл “Шинэ жил” нэртэйгээр гарчээ.

Шүлгийг нь Б.Ариунтөгс бичиж, хөгжмийг “Аянга” студийн захирал, хөгжмийн зохиолч Э.Эрболд “урласан” бол клипийг “2B ENTERTAINMENT”-ийн залуус гүйцэтгэсэн байна.

Шинэ жилийн баярыг дуу, хөгжим, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй. Ганган гацуур, өнгө өнгийн салют, оргилуун дарстай хорших уг бүтээл улам өнгө нэмэх биз ээ.

Тэрбээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтохын шавиас гадна уран бүтээл болгондоо цензур тавьж, “чанар”-ыг эрхэмлэдэг нь маш том үзүүлэлт юм.

Хуваалцах