Дуучин К.Номинжин нигүүлсэнгүй сэтгэлээсээ болж цагаан хоолтон болсон
Амьтны үстэй хувцас өмсөх нь битгий хэл өөртөө ойртуулдаг ч үгүй бүсгүй маань тэгж их хайрладаг амьтдаасаа өөрөө нэгийг ч тэжээдэггүй гэнэ, сонирхолтой л юм.
Мэдээллийн алба

Нэгэн хэсэг өөрийн эрлийз төрх, дуулах авьяас, гол нь “цагаан хоолтон” гэдгээрээ үзэгчдийн танил болж байсан дуучин К.Номинжин саяхныг хүртэл Америкт амьдарч өөрийн урлагийн карьераа нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж байна гэж мэдээллэж байсан. Сүүлийн үед ганц нэг тоглолтод харагдах болсон дуучин маань Монголдоо амьдрахаар ирсэн бололтой. “Цагаан хоолтон” гэгддэг дуучин бүсгүй анх 14 настай байхдаа өөрийн нигүүлсэнгүй сэтгэлийн улмаас цагаан хоолтон болсон гэнэ. Амьтны үстэй хувцас өмсөх нь битгий хэл өөртөө ойртуулдаг ч үгүй бүсгүй маань тэгж их хайрладаг амьтдаасаа өөрөө нэгийг ч тэжээдэггүй гэнэ, сонирхолтой л юм.


















