Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нар "Хайрлая" нэртэй тоглолтоо хийнэ

Тоглолтод “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, "Шинэ үе" продакшн оролцох юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нар "Хайрлая" нэртэй тоглолтоо хийнэ
Дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нар "Хайрлая" нэртэй тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Нийтийн дуучин Х.Мөнгөнцэцэг, Б.Болд нарын хамтарсан анхны “Амьдрал” нэртэй тоглолт энэ оны нэгдүгээр сарын 17-нд болсон. Мөн үзэгчдийн хүсэлтээр нөгөөдөр нь дахин тоглосон билээ.

Тэгвэл тэд энэ намар буюу аравдугаар сарын 1-нд үзэгчдийн хүсэлтээр "Хайрлая" нэртэй тоглолтоо Монгол бөхийн өргөөнд ирэх хийхээр болжээ.

Тоглолтод “Харанга” хамтлагийн ахлагч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, "Шинэ үе" продакшн оролцох юм байна.

Хуваалцах