Дуучин Л.Байзда тоглолт хийнэ
Хамгийн эхний тоглолт нь энэ сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын баярын өдрөөр тоглогдох бол удаах тоглолтоо хавраас хөдөө орон нутгаар хийхээр төлөвлөж байгаа аж. Харин үлдсэн хоёр тоглолтыг нь ирэх намар, өвөл Улаанбаатар хотод хийх ажээ.
Мэдээллийн алба

Нэрт жүжигчин Т.Латиф агсны хүү дуучин Л.Байзда тун удахгүй өөрийнхөө бие даасан "Улаан сарнай" нэртэй амьд хөгжмийн тоглолтыг хийхээр болжээ. Тэрээр урлагт хөл тавьсан 20 жилийнхээ ойд зориулж бүтэн жилийн турш цувралаар нийт дөрвөн тоглолт хийх аж. Хамгийн эхний тоглолт нь энэ сарын 14-ний өдөр буюу гэгээн хайрын баярын өдрөөр тавигдах бол удаах тоглолтоо хавраас хөдөө орон нутгаар хийхээр төлөвлөж байгаа аж. Харин үлдсэн хоёр тоглолтыг нь ирэх намар, өвөл Улаанбаатар хотод хийх ажээ.


















