Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Л.Болдбаатар Вашингтон хотноо тоглолоо

Дуучин Л.Болдбаатар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Аавын нутаг”, “Зүрхний амраг”, “Гайхмаараа” зэрэг олон сайхан дуугаараа эх орон, элгэн саднаасаа хол ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонорыг мялаалаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Л.Болдбаатар Вашингтон хотноо тоглолоо
Дуучин Л.Болдбаатар Вашингтон хотноо тоглолоо. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Washington DC хотноо МҮОНРТ үзэгч сонсогчдын уулзалт зохион байгуулж байна. Өчигдөр буюу ням гарагийн үдэш “MNB Washington DC” цэнгүүний хүрээнд СТА, дуучин Л.Болдбаатарын “Морин жилийн хийморь” уран бүтээлийн тоглолт боллоо.

Тоглолтод АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудын төлөөлөл болох дуучин Э.Саран, н.Болормаа, бүжигчин н.Дэлгэрмаа нар урилгаар оролцож, уран бүтээлийнхээ дээжийг элэг нэгт ахан дүүстээ өргөн барьсан юм.

Дуучин Л.Болдбаатар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Аавын нутаг”, “Зүрхний амраг”, “Гайхмаараа” зэрэг олон сайхан дуугаараа эх орон, элгэн саднаасаа хол ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа сонорыг мялаалаа.

Washington DC хотноо тоглогдож, нэгэн үдшийн туршид эх орноо санан гэгэлзсэн Монголчуудынхаа сэтгэлийг хөглөсөн тус уран бүтээлийн тоглолт энэ сарын 19-ний өдөр Чикаго хотноо дахин эгшиглэх юм.

Хуваалцах