Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин Лейди Гага анх удаа "Оскар"-ын шагнал хүртлээ

Лейди Гага тус уран бүтээлийн "Shallow" дуугаа өөрөө дуулсан ба "Оскар"-ын тайзнаа дахин эгшиглүүлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Лейди Гага анх удаа "Оскар"-ын шагнал хүртлээ
Дуучин Лейди Гага анх удаа "Оскар"-ын шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг 91 дэх удаагийн “Oскар-2019” наадам АНУ-ын Лос Анжелес хотын "Долби" театрт ид өрнөж байна. Дөнгөж сая дуучин Лейди Гага анх удаа "Оскар"-ын шагнал хүртлээ.

Тэрбээр холливуудын нэрт жүжигчин Брэдли Куперийн хамтаар гол дүрийг бүтээсэн "A Star Is Born" киноны дуугаараа "Шилдэг дуу" номнацийн эзэн болж байна.

Лейди Гага тус уран бүтээлийн "Shallow" дуугаа өөрөө дуулсан ба "Оскар"-ын тайзнаа дахин эгшиглүүлсэн юм.

Одоо тэр киноныхоо гол дүрээр "Шилдэг эмэгтэй гол дүр" номнацийн төлөө өрсөлдөж байна.

Хуваалцах