Дуучин Марта урлагт эргэн ирлээ
“Дусал үг″, “Чамд хэлье” зэрэг дуунаас гадна дуучин Б.Сарантуяатай хамтарсан “Viva” хэмээх уран бүтээлээрээ Марта хэдийнэ олны танил болсон.
Мэдээллийн алба

“Дусал үг″, “Чамд хэлье” зэрэг дуунаас гадна дуучин Б.Сарантуяатай хамтарсан “Viva” хэмээх уран бүтээлээрээ Марта хэдийнэ олны танил болсон. Тэрбээр нэг хэсэг нам гүм амьдарч, уран бүтээлээсээ хөндийрөөд байсан бол он гарснаас хойш хоёр ч уран бүтээлээ клипжүүлж, үзэгчдийн хүртээл болгоод байна. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл буюу “Атом” хэмээх дуу энэ сард клиптэй болж, үзэгчдийн хүртээл болоод байна.
Өнгөрөгч нэгдүгээр сард дуучин Марта, дуучин Эркатай хамтарсан “Хар, цагаан” дуугаа клипжүүлж, үзэгчдийнхээ сонорыг мялаасан юм. Дашрамд өгүүлэхэд, тэрбээр тун удахгүй өөр нэгэн шинэ клип гаргах ажилд орсон ажээ.


















