Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дуучин П.Баярцэнгэл анхны гол дүрээ бүтээжээ

Залуу дуучин П.Баярцэнгэл "Онч мэргэн" продакшны анхны уран бүтээл болох киноны гол дүрд тогложээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин П.Баярцэнгэл анхны гол дүрээ бүтээжээ
Дуучин П.Баярцэнгэл анхны гол дүрээ бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Залуу дуучин П.Баярцэнгэл "Онч мэргэн" продакшны анхны уран бүтээл болох киноны гол дүрд тогложээ. Тэрбээр дуучныхаа карьераас гадна жүжигчний карьер хөөхөөр болсон нь энэ гэнэ. Түүний үндсэн мэргэжил жүжигчин учраас "Онч мэргэн" продакшныхан авьяаслаг залууг ийнхүү сонгон авчээ. Одоогоор киноны нэр, уран бүтээл хэзээ олны хүртээл болох нь тодорхойгүй байгаа юм байна. П.Баярцэнгэл энэхүү кинонд Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамтран тоглож байгаа аж.

Тэд киноны гол дүрийг бүтээгээд өнгөрсөн зуныг ихэд завгүй өнгөрөөжээ. Юутай ч охид бүсгүйчүүдийн хайрыг татсан дуучин П.Баярцэнгэл жүжигчин С.Болд-Эрдэнийн шавиар орж, удахгүй дэлгэцийн шинэ уран бүтээлээрээ та бүхэнтэй уулзах нь.

Хуваалцах