Дуучин П.Идэржавхлан "Ижий энтэй эгч" тоглолт хийнэ
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгож, "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард
Мэдээллийн алба

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгож, "Ижий энтэй эгч", "Аавыгаа санахаар", “Хөөрхөн тэр минь”, "Дүүгээ санана", “Дорнын бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин П.Идэржавхлан уран бүтээлийн хоёр дахь тоглолтоо ирэх сард хийхээр болжээ.
Тэрбээр өөрийн олон сайхан хит дуунуудаасаа түмэн олны талархлыг ихэд хүлээсэн “Ижий энтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа тус тоглолтоо нэрлэсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 4-нд 19:00 цагаас эрийн хийморь мандаасан Монгол бөхийн өргөөнөө уянгалаг сайхан дуу хуураараа үзэгч түмэнтэйгээ учран золгоно. Ийнхүү олон олон үзэгч, сонсогчдын хүслийн учиг тайлагдаж, авьяаслаг уран бүтээлч маань ижийн энтэй олон гайхалтай эгч нарыг магтан дуулахаар тоглолтынхоо бэлтгэлд хэдийнэ оржээ.



















