Дуучин П.Идэржавхлангийн тоглолт болно
Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн олон уран бүтээлээрээ сонсогчдын талархлыг хүлээж чадсан дуучин П.Идэржавхлан "Ижийн энтэй эгч" тоглолтын тов гарлаа.
Мэдээллийн алба

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн олон уран бүтээлээрээ сонсогчдын талархлыг хүлээж чадсан дуучин П.Идэржавхлан "Ижийн энтэй эгч" тоглолтын тов гарлаа.
Тэрбээр өөрийн “Ижий энтэй эгч” хэмээх эрхэм сайхан дуугаараа тус тоглолтоо нэрлэсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын дөрвөнд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө уянгалаг сайхан дуу хуураараа үзэгч түмэнтэйгээ учран золгох гэж байгаа юм. Ийнхүү дуучин маань ижийн энтэй олон гайхалтай эгч нарыг магтан дуулахаар тоглолтынхоо бэлтгэлд оржээ.


















