Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Дуучин Яширо Аки “Увертюра” хамтлагийн “Жамаас” дууг худалдаж авчээ

Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар сонсогчдын хүртээл болсон “Жамаас” дууг Японы алдарт дуучин Яширо Аки худалдаж авчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуучин Яширо Аки “Увертюра” хамтлагийн “Жамаас” дууг худалдаж авчээ
Дуучин Яширо Аки “Увертюра” хамтлагийн “Жамаас” дууг худалдаж авчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын шүлэг Г.Жаргалсайханы аялгуу “Увертюра” хамтлагийн дуулснаар сонсогчдын хүртээл болсон “Жамаас” дууг Японы алдарт дуучин Яширо Аки худалдаж авчээ.

Ямар үнээр зарагдсан нь одоогоор нууц байгаа ч дээрх дуучин өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсаас Япон Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатарын урилгаар Монголд айлчлан ирж, задгай теарт ая дуугаа өргөх үеэр тус дууны уран бүтээлчидтэй албан ёсоор уулзаж, энэхүү хүсэлтээ тавьсан байна.

Түүнийг дуулах үед “Домог” хамтлагийн уран бүтээлчид хуурын татлага эгшиглүүлсэн билээ.

Сонирхуулахад, Яширо Аки “Жамаас” нэртэй цомгоо саяхан хэвлүүлсэн байна.

Хуваалцах