“Дуулиан 2020” тэмцээний аваргын төлөө тоглох багийн нэрс тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгээр зохион байгуулагдаж буй "Дуулиан-2020" тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгээр зохион байгуулагдаж буй "Дуулиан-2020" тэмцээний хагас шигшээ тоглолтууд явагдлаа.
Өнгөрсөн бямба гарагт эхний тоглолт болж, охидын 15 насны 92 болон “Амгалан” ЦС-ийн сургуулийн хооронд болоход үндсэн цагт 2:2-оор тэнцэж, зургаан метрийн торгуулын цохилтоор "Амгалан ЦС" хожлоо. Энэхүү тоглолтын гол баатар нь "Амгалан ЦС" багийн ахлагч Б.Энхзаяа байсан юм. Түүнчлэн охидын 17 насанд 79, 53-р сургуулийг 2:0 харьцаагаар хожлоо.
Хөвгүүдийн 13 насны ангилалд ОУЦС хүчтэй өрсөлдөгч болох 41-р сургуулийг 4:2 харьцаагаар ялсан бол хөвгүүдийн 15 насанд 28-р сургууль 9:6 харьцаагаар 71-р сургуулийг хожин финалд үлдлээ.
Энэ өдрийн хамгийн гал гарсан тоглолт хөвгүүдийн 17 насанд болсон бөгөөд хоёрдугаар сургууль өнгөрсөн жилийн аварга 20-р сургуулийн багтай тоглон 7:7 харьцаатай тэнцэн ялагч торгуулийн цохилтоор тодрох байлаа. Зургаан метрийн торгуулийн цохилтоор хоёрдугаар сургуулийн баг 3:2-оор өрсөлдөгчөө хожсон бөгөөд А.Тэмүүжин гайхалтай уран тоглолтыг үзүүлж чадсан юм.
Энэ өдрийн сүүлийн тоглолт Дуулианы ивээн тэтгэгчдийн ангилалд БУМО спорт барааны дэлгүүрийн баг “Хас Банк”-ны нэгдүгээр багтай тоглож, 3:2 харьцаагаар БУМО баг хожлоо.
Өчигдөр болсон тоглолтуудын хувьд эхнийхт нь охидын 13 насанд 107, 28-р сургуулийн хооронд болж, тоглолтын сүүлийн мөчид 28-р сургуулийн багийн ахлагч Б.Ариунжаргал баруун хөлийн хүчтэй цохилтоор (2:1) болгон 28-р сургууль хожлоо.
Дараагийн тоглолт охидын 17 насанд 92-р сургуулын охид 41-р сургуулийн охидыг 5:0 харьцаагаар хожсон. Энэ тоглолтонд 92-р сургуулийн 20 дугаартай багийн ахлагч Х.Чинцэцэг гол үүрэг гүйцэтгэсэн.
Хөвгүүдын ангилалд 13 насанд 52-р сургууль 47-р сургуулийг 7:3 харцаатай хожсон бол 15 насанд 14-р сургуулийн тамирчид тоглолтын туршид илүүрхэн ОУЦС-ыг 7:1 харьцаатай буулган авлаа.
Хөвгүүдийн 17 насанд “Шинэ Монгол” сургууль 28-р сургуулийг 10:4 хожиж, алтан медалийн төлөө хоёрдугаар сургуулийн багтай тоглох болсон байна.
Ивээн тэтгэгчдийн “Чингис Хаан банк” 2:1 харьцаагаар “Худалдаа хөгжлийн банк”-ыг хожлоо.
Дээрх хожсон багууд ирэх долоо хоногт 10 дахь удаагийн “Дуулиан 2020” тэмцээний аваргын төлөө тоглох эрх авлаа.
"Охид-11"
Хүрэл медалийн төлөө 33-р сургууль vs 79-р сургууль
Алтан медалийн төлөө 85-р сургууль vs English school
"Охид-13"
Хүрэл медалийн төлөө 33-р сургууль vs 34-р сургууль
Алтан медалийн төлөө 107-р сургууль vs 84-р сургууль
"Охид-15"
Хүрэл медалийн төлөө 92-р сургууль vs 107-р сургууль
Алтан медалийн төлөө Амгалан ЦС vs 28-р сургууль
"Охид-17"
Хүрэл медалийн төлөө 53-р сургууль vs 41-р сургууль
Алтан медалийн төлөө 92-р сургууль vs 79-р сургуулиуд
“Хөвгүүд-11”
Хүрэл медалийн төлөө 107-Р Сургууль vs 102-р сургууль
Алтан медалийн төлөө ОУЦС vs ESM
“Хөвгүүд-13”
Хүрэл медалийн төлөө 41-р сургууль vs 47-р сургууль
Алтан медалийн төлөө ОУЦС vs 52-р сургууль
“Хөвгүүд-15”
Хүрэл медалийн төлөө 71 р-сургууль vs ОУЦС
Алтан медалийн төлөө 14 р-сургууль vs 28 р-сургууль
“Хөвгүүд-17”
Хүрэл медалийн төлөө 20 р-сургууль vs 28р-сургууль
Алтан медалийн төлөө 2р-сургууль vs Шинэ Монгол
Ивээн тэтгэгчдын ангилалд
Хүрэл медалийн төлөө Худалдаа Хөгжлийн Банк vs Хас Банк 1
Алтан медалийн төлөө БУМО vs Чингис Хаан Банк


















