Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дуулиан 2020" үргэлжилж байна

Өсвөрийн хөлбөмбөгчдийн "Дуулиан 2020" тэмцээн үргэлжилж байгаа билээ. "Бид дуулианы эзэд" уриатай өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний сүүлийн үеийн мэдээллээс хүргэе.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дуулиан 2020" үргэлжилж байна
"Дуулиан 2020" үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өсвөрийн хөлбөмбөгчдийн "Дуулиан 2020" тэмцээн үргэлжилж байгаа билээ. "Бид дуулианы эзэд" уриатай өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээний сүүлийн үеийн мэдээллээс хүргэе.

Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд ням гарагт хоёр дахь шатны тоглолтоо хийснээс хөвгүүдийн 17 хүртэлх насны ангилалд 75-р сургуулийн баг тамирчид өрсөлдөгч 114-р сургуулийн багийг 11:2-ын харьцаатай хожиж, энэ насны ангилалдаа дээд амжилт тогтоосон байна.

17 насны ангилалд аваргын төлөө өрсөлдөж байгаа 10-р сургуулийн баг 26-р сургуулийн багийг 5:4-ийн харьцаатай, 34-р сургуулийн баг 15-р сургуулийн багийг 9:7-оор, 18-р сургуулийн баг 41-р сургуулийн багийг 6:3-ын харьцаатай тус тус хожсон байна.

Харин хөвгүүдийн 11 насны ангилалд 41-р сургуулийн баг Орхон багийг 9:0-ээр хожиж тэмцээний дээд амжилтыг тогтоосон байна. Түүний араас 115-р сургуулийн баг өрсөлдөгч 114-р багийг 5:1-ээр хожсон амжилтыг гаргажээ.

13 насны ангилалд 26-р сургуулийн баг 115-р сургуулийн багийг 12:0-ээр, 41-р сургуулийн 2-р баг Орхон багийг 11:2-оор, 41-р сургуулийн 1-р баг 114-р сургуулийг 9:0-ээр, БУЦС 34-р сургуулийг 14:2-оор, 52-р сургуулийн 1-р баг 2-р багаа 6:1-ээр тус тус хожжээ.

15 насны хөвгүүдийн ангиллын 60-р сургуулийн баг 18-р сургуулийг 7:6-аар, 34-р сургуулийн баг 118-р сургуулийг 9:2-оор, 26-р сургуулийн баг 114-р сургуулийн багийг 3:2-оор, 41-р сургуулийн баг 52-р сургуулийн багийг 6:2-оор тус тус хожсон бол 75-р сургуулийн баг БУЦС-тай 4:4-ийн харьцаатай тэнцсэн байна. Хан-Уул дүүргээс охидын 15, 17 насны ангилалд баг тамирчид оролцож байгаа. 15 насны охидын ангилалд 114-р сургууль, 26-р сургуулийн багтай тоглож 0:0-ийн харьцаатай тэнцсэн бол 41-р сургуулийн баг БУЦС-т 1:4-оор ялагджээ.

Харин охидын 17 насны ангилалд БУЦС 26-р сургуулийн багийг 4:3-аар хожиж, 41-р сургуулийн охидын баг 10-р сургуулийн багтай 7:7-гийн харьцаатай тэнцсэнээр ням гарагийн тоглолтууд өндөрлөжээ.

Хуваалцах