Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүүргүүд сумын статусаар бөхийн цол олгож болно гэв

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа Хүй долоон худагт хийж, 64 бөх барилдуулан, үндэсний бөхийн дүүргийн цол олгосон байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүд сумын статусаар бөхийн цол олгож болно гэв
Дүүргүүд сумын статусаар бөхийн цол олгож болно гэв. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа Хүй долоон худагт хийж, 64 бөх барилдуулан, үндэсний бөхийн дүүргийн цол олгосон байна. Үүнтэй холбоотойгоор зөвхөн улс, аймаг, сумаас л цол олгодог гэсэн маргаан иргэдийн дунд гараад байгаа аж.

Харин МҮБХ-ноос зөвшөөрөл авсан дүүргүүдэд цол олгох эрхийг нь өгдөг байна. Тиймээс дүүргийн наадамд тав болон түүнээс дээш давсан бөхчүүдэд сумын статусаар цол олгодог ажээ.

Өмнө нь Багануур, Багахангай, Налайх дүүргүүд ойн баяраараа наадам зохион байгуулж цол олгож байжээ.

Хуваалцах