Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дүүргүүдийн явган аяллын тэмцээн боллоо

Иргэдийн спортын 2-р их наадмын Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэллээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 7-ны өдөр явган аялалын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд таван хорооны хэсгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд оролцсон байна. Явган аялалын тэмцээнд нийт таван багийн 48

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дүүргүүдийн явган аяллын тэмцээн боллоо
Дүүргүүдийн явган аяллын тэмцээн боллоо. Зураг: МҮОНРТ

Иргэдийн спортын 2-р их наадмын Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд эхэллээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 7-ны өдөр явган аялалын тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд таван хорооны хэсгийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан багууд оролцсон байна. Явган аялалын тэмцээнд нийт таван багийн 48 тамирчин оролцож хөдөлгөөнт буухиа, дартс, байршил тогтоох төрлүүдээр өрсөлдлөө.

Тэмцээний нийлбэр дүнгээр Н.Доржханд даргатай 3-р хорооны баг тэргүүлж, Ж.Бат-Эрдэнэ даргатай 5-р хорооны баг удаалан, Ё.Туул ахлагчтай 1-р хорооны баг гуравдугаар байрт шалгарлаа. Ийнхүү 1-р байранд шалгарсан 3-р хорооны баг тамирчид 2013 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Түлхүүр үг:Явган аялал
Хуваалцах