Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Дуут сумын соёлын төвийг “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит болгожээ

Мөн Мөнххайрхан сумын эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүхийн нэрэмжит Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгожээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дуут сумын соёлын төвийг “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит болгожээ
Дуут сумын соёлын төвийг “Болор цом”-ын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит болгожээ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дуут сумын соёлын төвийг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар агсны нэрэмжит болгожээ.

Мөн Мөнххайрхан сумын эрүүл мэндийн төвийг Омбогийн Батсүхийн нэрэмжит Тагнуулын ерөнхий газрын Ховд аймаг дахь газрыг Цэгмидийн Төмөр-Очирын нэрэмжит болгожээ.

Түүнчлэн 2019 онд ажлаараа тэргүүлсэн Ховд аймгийн Булган сумыг улсын тэргүүний сум шалгаруулах уралдаанд нэр дэвшүүлсэн аж.

Хуваалцах