Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Дюссельдорф гран при-2017" өнөөдөр эхэлнэ

Тус тэмцээнд 52 орны 380 жүдоч /эрэгтэй 224, эмэгтэй 156/ оролцохоор мэдүүлгээ өгчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Дюссельдорф гран при-2017" өнөөдөр эхэлнэ
"Дюссельдорф гран при-2017" өнөөдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Дюссельдорф гран при-2017" тэмцээн өнөөдөр Германы Дюссельдорф хотод эхэлнэ.

Тус тэмцээнд 52 орны 380 жүдоч /эрэгтэй 224, эмэгтэй 156/ оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас “Рио-2016” олимпийн наамдмын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй шилдэг жүдочид өрсөлдөнө.

Сонирхуулахад тэмцээнийг зохион байгуулагчид манай шилдэг жүдоч Д.Сумъяагийн зургийг постертоо ашиглажээ.

МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин

  • 66 кг: Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх

  • 73 кг: С.Баяртүвшин

  • 81 кг: Б.Алтансүх, Б.Гаажадамба

  • 90 кг: Б.Бат-Эрдэнэ

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: Э.Гэрэлмаа

  • 52 кг: Ч.Аззаяа

  • 57 кг: Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

Хуваалцах