Э.Амартүвшин алдарт "Сан Карло" театрт дуулна
Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт "Сан Карло" театрт дуулахаар болжээ.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт "Сан Карло" театрт дуулахаар болжээ.
Тэрбээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт ч дуулахаар гэрээ байгуулжээ.
Хуваалцах


















