Э.Амартүвшин, Ч.Бадрал нар хамтарна
Тодруулбал, тавдугаар сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29-нд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын гавьяат жүжигчин, алдарт баритон Э.Амартүвшин ирэх тавдугаар сард Австралийн Мельбурн хотын театрын тайзнаа “Риголетто” дуурьт тоглохоор болжээ.
Тодруулбал, тавдугаар сарын 11, 15, 18, 22, 25, 27, 29-нд алдарт Ж.Вердийн “Риголетто” дуурийн гол дүрд тоглох юм байна.
Монголын дуурийн урлагийн алдарт баритон энэ хавар эх орондоо амраад буцсан сурагтай. Тэрбээр ирэх зургадугаар сард 21-нд болох Италийн алдарт Веронагийн задгай театрын тайзнаа зохион байгуулах 97 дугаар фестивалийн үеэр дуурийн дуучин Ч.Бадралтай хамт оролцох аж.
Дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах фестивальд оролцож буй хоёр уран бүтээлч хоёулаа Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөөгийн шавь юм.


















