Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Амартүвшин Жермоны дүрд тоглоно

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдөр Ж.Вердийн "Травиата" дуурийг тоглоно. Хамгийн сонирхолтой нь тус дуурийн Жермоны дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин гоцлохоор болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Амартүвшин Жермоны дүрд тоглоно
Э.Амартүвшин Жермоны дүрд тоглоно. Зураг: МҮОНРТ

УДБЭТ-ын уран бүтээлчид ирэх амралтын өдөр Ж.Вердийн "Травиата" дуурийг тоглоно. Хамгийн сонирхолтой нь тус дуурийн Жермоны дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин гоцлохоор болжээ.

Тэрбээр ХБНГУ-ын Кийл, Италийн Сан-Карло гэсэн дэлхийд томоохонд тооцогддог театрт ажиллах гэрээ байгуулаад байгаа юм. Саяхан Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто-ын дүрийг Итали, Герман улсын театрын тайзнаа 20 гаруй удаа бүтээгээд иржээ.

Тэр Кийл хотын дуурийн театрт Ж.Вердийн Риголетто дуурийн Риголеттод 15 удаа тоглохоор гэрээ байгуулсан бөгөөд одоо гурван удаа тоглох гэнэ.

Хуваалцах