Э.Амартүвшин олон улсын уралдаанд гуравдугаар байр эзлэв
ДЭБТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин Э.Амартүвшин Сөүл хотноо энэ сарын 19-26-нд болсон хөгжмийн уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэллээ.
Мэдээллийн алба

ДЭБТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавъяат жүжигчин Э.Амартүвшин Сөүл хотноо энэ сарын 19-26-нд болсон хөгжмийн уралдаанд оролцож, гуравдугаар байр эзэллээ.
Тус уралдаан нь 1996 оноос эхтэй бөгөөд жил бүр шилдэг төгөлдөр хуурч, хийлч, дуурийн дуулаачийн төрлөөр ээлж дараалан зохиогддог аж. Гурван жилд нэг удаа болдог дуурийн дуулаачийн төрөлд энэ жил 11 орны 128 дуучин оролцсоноос манай улсын дуучин ийнхүү амжилт гаргажээ.
Э.Амартүвшин нь П.И.Чайковсвийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Домингогийн нэрэмжит уралдааны гран при шагналтан юм.


















