Э.Амартүвшингийн тоглолт маргааш болно
УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин бие даасан анхны тоглолтоо маргааш өөрийн театрын тайзнаа зохион байгуулах гэж байна.
Мэдээллийн алба

УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин бие даасан анхны тоглолтоо маргааш өөрийн театрын тайзнаа зохион байгуулах гэж байна.
Тоглолтод Италийн алдарт “Ла Скала” театрын маэстро Стефано Салватори болон УДБЭТ-ын ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, найрал дуучин, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох гэнэ.
Э.Амартүвшин төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн Чингисийн ари, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари, Италийн хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари, “Багт наадам” дуурийн Ренатогийн ариг Монгол, Итали, Орос хэлээр дуулах аж.


















