Э.Ариунтунгалаг биатлоны ДАШТ-д оролцоно
Үүнд зөвхөн болзол хангасан тамирчин оролцдог бөгөөд нэгдүгээр сарын 26-нд Швейцарийн Ленцерхайде хотноо эхэлсэн биатлоны өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын биатлончид оролцож байна.
Мэдээллийн алба

Энэ талаар өнөөдөр Монголын биатлоны холбооноос мэдээллэв. Тус тэмцээн хоёрдугаар сарын 13-23-нд Италийн Антхолц хотноо болно.
Үүнд зөвхөн болзол хангасан тамирчин оролцдог бөгөөд нэгдүгээр сарын 26-нд Швейцарийн Ленцерхайде хотноо эхэлсэн биатлоны өсвөр үе, залуучуудын ДАШТ-д Монголын биатлончид оролцож байна.

Залуучуудын ангилалд манай эрэгтэй биатлончид 3х7,5 км -ийн багийн буухиа уралдаанд оролцон, 25 орноос 21-д оржээ. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Энхсайхан, Б.Тайванбаатар, Б.Далхсүрэн нар уралдсан бөгөөд Хорват, Серб, Грек, Швейцарийн багийг ардаа хийжээ. Өсвөр үе, залуучуудын ДАШТ энэ ням гарагт өндөрлөнө.


















