Э.Батдорж про тамирчдад зориулсан тэмцээнүүдэд оролцох эрхтэй боллоо
Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчдаас Э.Батдорж анх удаа Мэргэжлийн тамирчны эрх авах тэмцээнд түрүүлж, олон улсын Мэргэжлийн бодибилдингийн холбоо /IFBB Pro league/-той гэрээ байгуулж, про картаа хүлээж авсан.
Мэдээллийн алба

IFBB Pro league холбооны дүрмээр бодибилдингийн тамирчин мэргэжлийн тамирчны эрхээ авч гэрээ байгуулсан тохиолдолд бусад үндэсний болон өөр холбоодын тэмцээнд оролцох боломжгүй юм.
Харин Э.Батдоржийн хувьд ирэх гуравдугаар сард болох Арнольд Классик тэмцээн болон про тамирчдад зориулсан бусад тэмцээнүүдэд оролцож, улмаар Mr.Olympia-д оролцох бүрэн боломжтой болжээ.