Э.Базаррагчаа, П.Буянхишиг, М.Ичинхорлоо нар Азербайжаны нэрийн өмнөөс барилдана
Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд гурван жүдочийг өөрийн улсын шигшээ багт авах тухай санал ирүүлжээ.
Мэдээллийн алба

Азербайжаны жүдо бөхийн холбооноос Монголын жүдо бөхийн холбоонд гурван жүдочийг өөрийн улсын шигшээ багт авах тухай санал ирүүлжээ.
Эрэгтэй жүдо бөхөөр дэлхийд алдартай дээрх улс “Токио-2020” олимпын наадамд эмэгтэй багаа хүчирхэгжүүлэхийн тулд хэд хэдэн улсаас шилдэг гэсэн тамирчинг урьсан байна.
Ийнхүү манай улсаас “Токио-2020” олимпын циклд -48кг-д Э.Базаррагчаа, -52кг-д П.Буянхишиг, -57кг-д М.Ичинхорлоо нар Азербайжаны шигшээ багийн нэрийн өмнөөс барилдахаар болов.
Тэд энэ сарын дундуур болох Лалын шашинт орнуудын спортын их наадмын сонгон шалгаруулалтад оролцох гэнэ.
Нэмж хэлэхэд Монголын жүдо бөхийн холбоонд Турк Улсаас мөн ийм санал ирээд байгаа аж.


















