Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Э.Бэхбаяр Азербайжаны бөхийг туршлага заан ялав

Түүнийг одоо өнгөрсөн жилийн Жакартагийн Азийн наадамд ялж, Будапештийн ДАШТ-д ялагдсан Ираны Реза Атри хүлээж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Э.Бэхбаяр Азербайжаны бөхийг туршлага заан ялав
Э.Бэхбаяр Азербайжаны бөхийг туршлага заан ялав. Зураг: МҮОНРТ

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдрийн урьдчилсан болон дагах барилдаан эхэллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр дагах барилдаанаа дөнгөж сая хийлээ.

Тэрбээр энэ жилийн Европын наадмын аварга, 2015 оны залуучуудын дэлхийн аварга Азербайжаны Махир Амираслановыг 4:4-өөр ялав.

Түүнийг одоо өнгөрсөн жилийн Жакартагийн Азийн наадамд ялж, Будапештийн ДАШТ-д ялагдсан Ираны Реза Атри хүлээж байна.

Хуваалцах